"ДЦС-3"-ын захирал Л.Эрхбаатарын авлигын хэрэг АТГ-т шилжжээ
2022.09.08 •
1м унших
Ажлаа аваад жил гаруйн хугацаа болж буй “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарыг энэ сарын 06-нд буюу уржигдар өдөр Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилжээ. Тодруулбал, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд Л.Эрхбаатарыг бусдаас их хэмжээний мөнгө авч байх үед нь барьж, саатуулсан байна.
Тэгвэл эл хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Л.Энхбаатарын тухайд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-иас зарласан тендерийн сонгон шалгаруулалтад тэнцүүлж өгсөн шалтгаанаар авлига авсан байж болзошгүй байгаа аж.
Ш