Гаалийн ерөнхий газрын ажилтан мансууруулах бодис хэрэглэж байгаад баригджээ
2022.09.08 •
1м унших
Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засагтай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 07-ны шөнө нэр бүхий шөнийн цэнгээний газруудад шалгалтын ажиллагаа явуулжээ.
Улмаар тус цэнгээний газар үйлчлүүлж байсан иргэд болон ажилчдаас шинжилгээ авахад хоёр хүнээс мансууруулах бодис илэрчээ. Харин нэг иргэний биеэс мансууруулах бодис олдож хурааж авсан гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээллээр, STYX, SQ бааранд шалгалтын ажиллагаа явуулсан байна. Мөн мансууруулах бодис хэрэглэсэн хоёр хүний нэг нь Гаалийн ерөнхий газрын ажилтан байсан аж.
Хэргийн талаар эргэн мэдээлнэ.