БЗД-ийн 8 дугаар хороонд байрлах X апартмент хорооллын оршин суугчид усаа зөөж хэрэглэж байгаа талаарх мэдээлэл өчигдөр цахим орчинд тархсан. 400 гаруй өрх өчигдөр хүндхэн байдалтай байжээ.
Өнөөдрийн байдлаар ус ирсэн эсэх талаар оршин суугчдаас нь тодруулахад “Хорооллын хойд талд шугам задраснаас болж өчигдөр /2022.09.05/ бүтэн өдөржин усгүй болсон. Өнөөдөр ус ирсэн байгаа. СӨХ шуурхай арга хэмжээ авч ажилладаг тулдаа л шуурхай шийдвэрлэгдэж чадсан. Ер нь айлын алчуур хатаагч задархад л нийтээрээ усгүй болдог асуудал тулгардаг ” гэдэг мэдээллийг өглөө.
Харин өөр нэгэн оршин суугч “Яг шөнө оройн цагаар, хүмүүс унтаж байхад ус зөөвөрлөдөг машин нь ирээд явсан байсан. Усаа авч чадалгүй үлдсэн оршин суугчид өглөө хүндхэн байх шиг байна лээ. Ер нь өглөө болгон 06-07.00 цагийн хооронд усгүй байгаад байдаг” гэв.