Г.Сайханбаяр: ОХУ-ын цэргүүд бүх техник хэрэгсэлтэйгээ Монгол Улсын нутагт дэвсгэрээс гарсан
2022.09.05 •
1м унших
Монгол Улс, ОХУ-ын зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2022” хээрийн сургуулилалтад оролцсон ОХУ-ын алба хаагчид бүгд буцсан гэдгийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэллээ.
Тэрбээр Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ "Наймдугаар сард манай улсад зохион байгуулагдсан "Сэлэнгэ-2022" сургуулилалтад оролцсон ОХУ-ын цэргийн алба хаагчид наймдугаар сарын 12-н гэхэд бүх техник хэрэгсэлтэйгээ Монгол Улсын нутагт дэвсгэрээс гарсан. Энэ сургуулилалт төлөвлөгөөнийхөө дагуу дууссан.
Цэргийн хамтарсан сургуулилалттай холбоотой дүгнэлт хийж, болчимгүй үг яриа гаргаж, түүнийгээ цацах асуудалд болгоомжтой хандахыг хүсье" гэв.