Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас 14 асуудлаар шийдвэр гаргажээ.
Тухайлбал, Үндэсний хэмжээний хороодыг шинээр үүсгэн байгуулах аж. Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх үндэсний хороо, Спортыг дэмжих үндэсний хороо зэрэг 20 орчим хороог шинээр байгуулах нь ээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Монгол”-ын үйл ажилагааг жигдрүүлэхээр ажиллаж байна. Гүйцэтгэх удирдлагуудыг сонгоход гадаадын болон дотоодын боловсон хүчнүүд дунд сонгон шалгаруулалт явуулна.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн дунд уламжлал ёсоор тооллого хийсэн. Нийтдээ 180 мянган аж ахуй нэгж тоологдсон байна. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд энэ тоо нэмэгдсэн байна. Мөн өнгөрсөн 5 жилийн хугацаанд нийтдээ 61.3 мянган аж ахуй нэгж нэмэгдсэн . Харин 14.100 аж ахуй нэгж татан буугдах хүсэлтээ өгсөн байна. Үүнд илүү хөнгөвчилсөн нөхцөлтэйгээр татан буугдах нөхцлийг бүрдүүлж өгч байгаа.
Иргэн, аж ахуй нэгжтэй хүнд суртал үүсгээд байгаа олон төрийн давхардсан агентлагийг өөрчилж байна. Төр ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байна уу гэдэг дээр төр өөрөө өөрийгөө хянадаг болно гэсэн үг. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагыг өөрчлөөд явна.