Дарханы замын хэргээр Х.Оргил-Эрдэнийг цагдан хорьжээ
2022.09.03 •
1м унших
Дарханы замын тендерийг шалгаруулсан албан хаагчдыг АТГ-аас шалгаж, хэрэгт холбогдуулан ЗТХЯ-ны Зам ашиглалтын газрын дарга асан Х.Оргил-Эрдэнийг цагдан хорих саналыг гаргасныг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд 30 хоног хорих шийдвэр гаргалаа.
Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад илт давуу байдал үүсгэсэн гэх үндэслэлээр хорих шийдвэр гарсан аж. Шүүхийн шийдвэр өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.