“Шонхор таур” барилгыг С.Эрдэнэ зориулалтын бусаар ашиглаж байна гэж иргэн Б.Амгаланбаатар хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр “Арчилсан нам байрлаж байсан “Шонхор таур” одоо “Централ оффис” гэсэн нэртэй болсон байна.
Энэ газрыг С.Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төв барих зориулалтаар анх авсан.
Гэтэл 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр ашиглалтанд орсон энэ барилга өнөөдөр хүртэл найман жилийн хугацаанд зориулалтаараа ашиглагдахгүй байна. Тэгсэн хэрнээ “Энэ бол АН-ын барилга” хэмээн нэрийдэж явна.
Надад бүх баримт нь бий. Энэхүү барилгыг анх 2010 оны зургадугаар сарын 1-ны өдөр Нийслэлийн Газрын албанд хүсэлт өгсөн байдаг.Гүйцэтгэх захирлаар С.Эрдэнэ өөрийн охин болох Э.Содгэрэл гарын үсэг зурсан.
Гэхдээ сургалтын төв барих нь хотын үзэмжинд муугаар нөлөөлөх учраас газраа солих хүсэлт өгсөн нь энэ байгаа юм. Тэгээд зүүн хойд талд байршлыг нь солиод Нийслэлийн Газрын албаны захирамжаар 330 кв талбайг 601 кв болгож 2010 онд авсныхаа дараа нь энэ барилгаа барьсан” гэв.