БНХАУ-ын Эрээн хотын хил хааж, чингэлэг тээвэр зогссон талаар зарим эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал, тус хотын Гаалийн газрын дарга нарыг баривчилсны улмаас хил хааж, ачаа бараа дахин гацсан гэх.
Хил хаасан зүйл байхгүй. Хэсэг хугацаанд өдөрт нэвтрэх чингэлэгийн тоо багассан нь үнэн.
Тэгвэл энэ асуудлаар бид Гадаад харилцааны яамнаас тодрууллаа. Тус яамны яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, "Замын-Үүд-Эрээний боомтын дундын бүсэд өнөөдрийн байдлаар 100 чингэлэг нэвтрэхээ хүлээж байна. Чингэлэг тээвэр болон импортын тээврийн хэрэгслийг 00 цэгт буюу дундын бүсэд байршуулах ажил хэвийн явагдаж байгаа. Хил хаасан зүйл байхгүй. Хэсэг хугацаанд өдөрт нэвтрэх чингэлэгийн тоо багассан нь үнэн. Экспорт, импортын ачаа тээврийн үйл ажиллагааг хэвийн болгохоор АТҮТ-ийн дарга н.Болор-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүдийн боомтод ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.
Хилээр нэвтрүүлж байгаа ачаа тээврийн жолооч нарын дунд сугалаа явуулаагүй.
Харин АТҮТ-ийн албаны эх сурвалж "Чингэлэг тээвэрлэлтийн хувьд ачаалалтай байгаа учраас тодорхой зохицуулалт хийж байна. Үүнтэй холбоотойгоор тээвэрлэлт хугацаа алдах асуудал гарч байгаа" гэлээ.
Мөн хилээр нэвтрүүлж байгаа ачаа тээврийн жолооч нарын дунд сугалаа явуулаагүй, сугалааны зарчмаар явагддаг аппликейшнээр л нэвтрэх дугаар олгож байгаа юм байна.