"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт” цогцолбор дээд сургуулийн 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр боллоо.
Нээлтийн ёслолд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх хэлсэн үгэндээ, “Эрдэнэт” цогцолбор дээд сургууль өнгөрсөн хугацаанд шинжлэх ухаан, техник, уул уурхайн салбарт 12000 гаруй мэргэжилтэй боловсон хүчин сургаж бэлтгэснийг тэмдэглэхийн зэрэгцээ Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилчдын 56 хувь нь энэ сургуулийн төгсөгч байгаа нь бахархалтай хэмээн онцлов.
Мөн “Эрдэнэт” цогцолбор дээд сургуулийн үйл ажиллагаа энэ хичээлийн жилээс улам өргөжиж байгааг дуулгасан юм. 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн МУИС-ийн Орхон аймаг дахь салбарын үйл ажиллагааг зогсоож, ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт” цогцолбор дээд сургуульд нэгтгэсэн байна.