Ерөнхий сайд сургуулиудын нөхцөл байдалтай танилцах ажлаа үргэлжлүүлж байна
2022.09.02 •
1м унших
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 148-р сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй танилцлаа.
2022-2023 оны хичээлийн жилээс боловсролыг тэгш олгох, хэт төвлөрөл, ачааллыг бууруулах үүднээс сургалтын дэвшилтэт менежмент, хөтөлбөрийн агуулгыг солилцох туршилт эхлүүлж байна. Энэ хүрээнд ЕБС-ийн 148-р сургуульд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 2 бүлэгт 11-р сургуулийн багш нар хичээл зааж эхэлжээ.