Ц.Элбэгдорж: Би өөрөө хөлбөмбөгийн спорт их сонирхдог
2022.05.16 •
1м унших
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр Ерөнхийлөгч Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй "Нийтийн хөлбөмбөг"-ийн арга хэмжээнд оролцлоо.
Энэ үеэр Ц.Элбэгдорж "Унгар улсад хөлбөмбөгийн "Пушкаш" академи байдаг. Би өөрөө хөлбөмбөгийн спорт их сонирхдог. Манайхаас залуусыг авч, "Пушкаш" академид суралцуулах хүсэлт тавьж байсан. Хамгийн сүүлийн мэдээгээр 13, 14 дэх хүүхэд маань элсэн суралцаж байгаа юм байна. Өмнөх жилийн 12 төгсөгч шигшээ багт тоглож байна. Энэ бол сайхан мэдээ" хэмээн тодотгов.
Сонирхуулахад, "Пушкаш" академийн төгсөгчид Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид "4" дугаартай хөлбөмбөгийн өмсгөл дурсгав.