Өнөөдөр Ерөнхийлөгч хичээл заахгүй
2022.09.01 •
1м унших
Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа улс орон даяар болж, Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхдүүдэд теле хичээл заадаг уламжлалтай.
Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас сургууль, цэцэрлэгүүд хичээлийн шинэ жилийн нээлт хийгээгүй. Энэ жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сурагчдад теле хичээл заахгүй. Түүний оронд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир түүх, соёлын талаар хичээл заахаар болжээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Чингис хааны эш хөргийг бүх шатны боловсролын байгууллагад зална.