Э.БАТ-ҮҮЛ ӨЛСГӨЛӨН ОГТ ЗАРЛААГҮЙ ГЭВ
2022.03.31 •
1м унших
Э.Бат-Үүл өлсгөлөн зарласан гэх мэдээллийг өмнө нь түүний өмгөөлөгч өгч байсан. Тэгвэл өнөөдөр түүнийг өлсгөлөнгөө зогсоосон гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдээд байна.
Үүнтэй холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас дараах тодруулгыг авлаа.
-Э.Бат-Үүлийг өлсгөлөнгөө зогсоосон гэх мэдээлэл гарч байна. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?
-Өмнө нь бид энэ асуудлаар мөн тодруулга мэдээлэл өгч байсан. Э.Бат-Үүл өлсгөлөн огт зарлаагүй. Тиймээс өлсгөлөнгөө зогсоосон гэдэг мэдээлэл бодит бус, ташаа мэдээлэл байна.