Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн үнийн өсөлтийн асуудлаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улсын хувьд эхний долоон сарын байдлаар инфляцын түвшин 15.7 хувьтай байсан. Харин наймдугаар сарын дундаж байдлаар аваад үзэхэд инфляцын түвшин 14.1 хувьтай болсон байна.
Ингэж буурахад мах, хүнсний ногооны үнийн бууралт голлож нөлөөлсөн. Энэ бол улирлын шинж чанартай өөрчлөлтүүд.
Харин цаад суурь шалтгаанууд дээр ямар эрсдэл байгааг Засгийн газрын түвшинд ярилаа. Ингээд үзэхэд Монгол Улсад төлбөрийн тэнцэл 1.3 тэрбум ам.доллар байгаа. Өнгөрсөн жилтэй харьцуулахад төлбөрийн тэнцэл нэг тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. Энэ нь төгрөгийн ханшийн сулрал, инфляцад нөлөөлөх голлох хүчин зүйл байх эрдэлтэй юм. Тиймээс Засгийн газрын бодлогыг мөнгөний бодлоготой үүрэг чиглэлийг холбогдох сайд нарт өгсөн” гэв.