Засгийн газрын өнөөдрийн /2022.08.31/ хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар шинэ бүрэлдэхүүнээрээ хуралдсан юм.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр төрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэл дээр онцгой анхаарч ярилцлаа.
Тэр дундаа “Төрийн хяналтын тухай хууль”-ийн хэрэгжилттэй танилцлаа. Хуулийг мөрдөн ажилласнаар 2022 оны төсвийн жилд 5.8 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт гаргах тооцоо гаргаад байна.
Дэд, тэргүүн дэд, орлогч даргын орон тоог бууруулан ажиллах заалтын хүрээнд 159 дэд, тэргүүн дэд орлогчийг чөлөөлсөн. Үүний үр дүнд 1.4 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт гаргах тооцоо гарсан байна. Сайдаас доош түвшний албан тушаалтны автомашины хэрэглээг хязгаарлаж, төсвийн ерөнхийлөн захирах шийдвэрээр өөрсдийн эзэмшилд байсан 587 ширхэг автомашиныг унахгүй битүүмжилж, Засгийн газрын авто баазад хүлээлгэн өгсөн. Ингэснээр урсгал зардлаас 264 сая төгрөгийг хэмнэсэн” хэмээв.