АТҮТ-ийн мэргэжилтнүүдийн хэргийг прокурорт шилжүүлжээ
2022.08.31 •
1м унших
Авлигатай тэмцэх газраас АТҮТ-ийн мэргэжилтнүүдийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ. Тодруулбал, АТГ-аас энэ оны хоёрдугаар сард хойшлуулшгүй ажиллагаа явуулж тэднийг саатуулсан байдаг.
Ингэхдээ, АТГ-аас шалгалт явуулж, тус төвийн нэр бүхий дөрвөн мэргэжилтэнг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчлан саатуулсан. Тус төвийн Хөдөлгөөн удирдлагын хэлтсийн дарга К.Айдос, ахлах мэргэжилтэн Б.Анхтүвшин, мэргэжилтэн Г.Мэндбаяр, мэргэжилтэн С.Онон нарыг нүүрс тээврийн С зөвшөөрөл олгохдоо бусдад давуу байдал олгосон, их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэмээн буруутгаж буй юм.