ХНХ-ын сайд асан А.Ариунзаяа сайдаас АХЛАХ ЗӨВЛӨХ рүү шилжлээ
2022.08.31 •
1м унших
Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарч, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт ороод байгаа билээ. Ингэснээр УИХ-ын 10 гишүүнийг Засгийн газрын гишүүн, сайдаар давхар томилоод байна.
Харин чөлөөлөгдсөн сайдуудыг яамных Дэд сайд болон Төрийн нарийн бичгийн дарга болгож байгаа аж. Харин ХНХ-ын сайд асан А.Ариунзаяаг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөхөөр томилохоор болжээ. Өнөөдөр болж буй Засгийн газрын хуралдаанаар шууд томилох аж.