Засгийн газрын хуралдаанаар Л.Халтарыг яамных нь дэд сайд болгов
2022.08.31 •
1м унших
Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсантай холбоотойгоор, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт ороод байгаа билээ. Улмаар УИХ-ын 10 гишүүнийг Засгийн газрын гишүүн, сайдаар давхар томилоод байна.
Харин үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн зарим сайд нарыг хэрхэх асуудлыг Засгийн газрын өнөөдрийн /2022.08.31/ хуралдаанаар хэлэлцэж байна. Одоогоор ЗТХ-ийн сайд асан Л.Халтарыг хуучин яамныхаа дэд сайдаар томилох шийдвэрийг гаргаад байна.