УИХ-ын байнгын хороод өнөөдөр /2022.08.30/ хуралдаж, дарга нараа сонголоо. Улмаар уг асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд танилцуулж, санал хураалт явуулав. Байнгын хороодын дарга нарыг маргаашаас үүрэгт ажилдаа шуурхайлахыг УИХ-ын дарга Г.Занданшатар санууллаа.
-Б.Энх-Амгаланг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар
-Л.Мөнхбаатар Хууль зүйн байнгын хорооны даргаар
-П.Анужинг Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар
-Э.Батшугарыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар
-Т.Энхтүвшинг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар
-Г.Мөнхцэцэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар
-Ц.Цэрэнпунцаг Эдийн засгийн байнгын хорооны даргаар
-Б.Баттөмөрийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар
-Б.Саранчимэгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар
-Г.Тэмүүлэнг Төсвийн байнгын хорооны даргаар
-Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ж.Мөнхбат үргэлжлүүлэн ажиллахаар болсон юм.