Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд дийлэнх олонх буюу 83.3 хувь нь дэмжлээ.
Ц.Цэрэнпунцаг нь 1988 онд Завхан аймгийн Б.Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1997 онд ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийг тус тус төгссөн. 2013 онд АНУ-ын Доминиканы их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
1999 оноос “Жем Групп”-ийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч, 2005-2010 онд “Жи-Мобайл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, 2008-2016 онд “Ddish TV” ХХК-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, 2008 оноос “Жем Нет” ХХК-ийг үүсгэн байгуулагч, 2013 оноос “SPS TV” ХХК-ийг үүсгэн байгуулагч, зөвлөх, 2018 оноос “Хужирт Тур” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байна.