Л.Мөнхбаатар Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгогдлоо
2022.08.30 •
1м унших
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нийт гишүүдийн 100 хувийн саналаар сонгогдлоо.
Тэрбээр, өөрийн цахим хуудаснаа "Хүний эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллана" хэмээжээ.
Хууль зүйн байнгын хороо нь хүний эрх, эрх чөлөө, гэмт хэрэг зөрчил, ял шийтгэлийн бодлого, нийтийн болон хувийн эрх зүйн үндэс, оюуны өмч, иргэний харьяалал зэрэг хууль зүйн салбарын асуудлыг хариуцсан мэргэжлийн байнгын хороо. Нөгөө талаар эрхлэх асуудалд нь “эрх зүйн бодлого” гэдэг ерөнхий том асуудал багтдаг учраас бусад салбар хоорондын хууль тогтоомжийн уялдаа холбоо, эрх зүйн ерөнхий бодлогын асуудлыг хариуцдаг чухал байнгын хороо юм.