БНСУ-ын ЭСЯ визтэй холбоотой мэдэгдэл гаргажээ
2022.08.29 •
1м унших
Өмнөд Солонгосын виз мэдүүлэх иргэдийн тоо зургадугаар сараас хойш хоёр дахин өссөн байна. Тиймээс тус улсын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд, виз мэдүүлэх иргэдийн тоо эрс өссөнтэй холбоотойгоор виз мэдүүлгийн бүртгэл, визний материал шалгах хугацаа хойшилж байгааг анхаарч, хүлээцтэй хандана уу гэжээ.
Тус улс руу зорчих монгол иргэдийн тоо өмнөхөөс өсч, виз мэдүүлэгчдийн ачаалал их байгаа учир хариу хүлээлгийн хугацаа хоёр хүртэл сараар хойшилж буй аж. Бүгд Найрамдах Солонгос Улсын засгийн газар 2022 оны зургадугаар сарын 1-нээс Чежү, Яньян нисэх онгоцны буудлуудаар гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор тус улс руу зорчих иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна.