“Хүүхдэд хайртай хүн бол…” өдөрлөг өнөөдөр /2022.05.15/ Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж буй. Өдөрлөгийн хүрээнд 50 орчим гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйч, шүдний эмч нар үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна.
Өнөөдөр Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна.
Өдөрлөг 10:00-20:00 цагийн хооронд болох бөгөөд мэргэжлийн сэтгэлзүйчид залуу аав, ээжүүдэд болон өсвөр насны хүүхдэд зөвлөгөө өгнө. Учир нь залуу эцэг, эхчүүд туршлага бага учраас хүүхэдтэйгээ зөв зохисгүй харьцах, алдаа гаргах, ярилцаж, ойлголцож чадахгүй байх зэрэг эрсдэл гардаг байна. Харин өсвөр насны хүүхдүүдийн хувьд сэтгэлзүйн тулгамдсан олон асуудал байдаг учраас ийнхүү мэргэжлийн хүмүүс нэг өдөр үнэ төлбөргүй зөвлөгөө өгөхөөр болжээ.
Мэргэжлийн эмч нарын хувьд шүдний үзлэг хийх бөгөөд, нарийн мэргэжлийн эмчээс та бүхэн хүүхэдтэйгээ очиж зөвлөгөө авах боломжтой юм.