Өнгөрсөн амралтын өдрүүдэд тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 411 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэн ажилласан байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж бэртсэний ес нь нийслэлд, гурав нь орон нутагт бүртгэгдсэн аж.
Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт гурван хүний амь хохирсон байна.
Мөн амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн нэг осол бүртгэгдэж, нэг хүүхэд гэмтжээ. Мөн тээврийн хэрэгсэл жолоодсон 189 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 129, орон нутагт 60 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулж, 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг тээврийн цагдаагийн албаны анхааруулж байна. Мөн хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, хүүхдийг урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын бүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангана уу.