Тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
2022.08.28 •
1м унших
Автомашинуудыг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан.
Энэ дагуу өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно.
Харин сондгой тоогоор төгссөн бол дугаарын хязгаарлалтад орно. Уг зохицуулалт 08:00-20:00 цаг хүртэл үйлчлэх юм.