Путины залуу амраг, экс эхнэрүүдэд хориг арга хэмжээ авлаа
2022.05.14 •
1м унших
Их Британи улс Владимир Путины ойр дотныхныг тойрсон эдийн засгийн хоригоо чангаруулсаар, түүний залуу амраг болон салсан эхнэрийг хар жагсаалтад өчигдөр нэмж оруулсан талаар гадны зарим хэвлэлд онцолжээ. Ийнхүү Олимпийн алтан медальт гимнастикч 39 настай Алина Кабаева болон 2014 он хүртэл Путинтэй амьдарсан Людмила Очеретная нар эдийн засгийн хоригт оржээ. Энэ удаагийн хоригт 1000 гаруй хувь хүн, 100 гаруй аж ахуйн нэгж багтаад байна.