Залуухан эмэгтэй эзэнгүй айлын хашаанд боомилсон байдалтай нас барсан байжээ
2022.08.27 •
1м унших
Баянхошуунд эзэнгүй айлын хашаанд залуухан эмэгтэй боомилж нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, тухайн хашааны эзэн сар гаруйн хугацаанд эзэнгүй байсан ба өчигдөр /2022.08.25/ хашаандаа очиход эмэгтэй хүн дүүжилсэн байдалтай нас барсан байжээ. Хэргийн газарт цагдаагийн байгууллага очиж, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагын холбогдох хүнээс тодруулахад “СХД 7-р хороо “Баянхошуу ... тоотод байрлах байшингийн ард талд хүн боомилж нас барсан байна” гэсэн мэдээллийг 08-р сарын 24-ны өдрийн 12 цагийн орчим хүлээн авч шалгахад, хэн болох нь тогтоогдоогүй, 25-30 орчим насны, 155-160 см урттай эмэгтэй хүн байшингийн дээврийн модноос боомилж нас барсан байсан. Одоогоор Шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа”гэв.