Л.Энхбаяр: Нэг хүн, нэг намын дарангуйлал бий болж болзошгүй байна
2022.08.26 •
1м унших
Ховд аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан болж байна. Хуралдаанаар Засаг даргад нэр дэвшүүлсэн МАН-ын тогтоолыг хэлэлцэж буй. Хуралдааны үеэр заалнаас Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханыг нэр дэвшүүлсэн. Тэгвэл Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй Т.Дэлгэрсайхан " Би нэрээ татахгүй. Нэрээ дэвшүүлнэ" гэжээ.
Мөн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Л.Энхбаяр "Нэр дэвших эрхийг хаадаг, ардчилсан улсын зарчим алдагдаад эхэлвэл нэг хүн, нэг намын дарангуйлал тогтох, үг хэлэх эрх чөлөөгөө хязгаарлуулах байдал газар авахаар байна. Нэр дэвшигч Э.Болормаа хурлын завсарлагааны үеэр манай нам дээр ирээд уулзах хүсэлт гаргасан учир бид түүний хүсэлтийг хүлээж авч уулзлаа" хэмээжээ.
Эх сурвалж: Khovd.mn