Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг өнөөдөр хэлэлцэж эхэлнэ
2022.08.26 •
1м унших
Үндсэн хууль дахь давхар дээлтэй холбоотой заалтыг хүчингүй болгосноор Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх шаардлага үүсээд буй. Тэгвэл Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахтай холбоотой хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барихад бэлэн болжээ.
Гэхдээ үүнээс өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч ёсчлох учиртай.
Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар цэцийн тогтоолтой холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэдэг заалтыг хүчингүй болгосон билээ.