Ховд аймгийн Засаг даргыг сонгох хурал завсарлав
2022.08.26 •
1м унших
Ховд аймгийн Засаг даргыг сонгох ИТХ-ын хуралдаан өглөө /2022.08.26/ эхэлсэн. Ерөнхий сайдын зүгээс Э.Болормааг нэр дэвшүүлэхийг дэмжсэн. Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. АНУ, БНСУ, БНХАУ зэрэг орнуудад Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай аж.
Харин заалнаас Т.Дэлгэрсайханыг дэвшүүлэв. Одоогоор хурал түр завсарлага аваад байна.