-Сүүлийн жилүүдэд орчны аюултай, эрсдэлт хүчин зүйлийн нөлөөгөөр бага насны хүүхэд осолд өртөх, гэмтэх, амь насаа алдах харамсалтай хэргүүд өсчээ-
Хүүхдийн аюулгүй байдал, ээлтэй орчин бүрдүүлэх гэдэг зүйл нэн түрүүнд тавигдаж байгаа энэ үед СХД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/53 захирамжаар “Ээлтэй-Ирээдүй” нөлөөллийн аяныг дүүргийн хэмжээнд зохион байгуулж эхэлжээ.
Энэхүү аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бүх шатны сургалт хүмүүжил, боловсролын байгууллагуудын гадна болоод дотор орчинд шалгалтын ажиллагаа явуулах юм. Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайд хүүхдэд аюул учруулж болзошгүй эрсдэлт нөхцөл байдлын хяналт шалгалтыг хийж эхэлжээ.
Үүнд, холбогдох шат, шатны нийт 9 байгууллагын алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг гарч ажиллаж байгаа аж. Хяналт шалгалт 2 дахь өдрөө /2022.08.25/ үргэлжилж, өнөөдрийн байдлаар 32 боловсролын байгууллагын гадна, дотор орчинд үзлэг шалгалт хийгээд байна.
Шалгалтаар цахилгааны шон хазайсан, тоглоомын талбайд байрлах саравчны дээвэр цөмөрсөн, цахилгаан дамжуулах утас газраас ил явсан, гэрэлтүүлгийн харанхуй гудамж, таггүй траншейн зэрэг 58 гаруй зөрчил дутагдлыг илрүүлж, аюулгүй болгох талаар заавар, зөвлөмжийг өгч ажиллажээ.
#Ээлтэй ирээдүйг хамтдаа бүтээе