Баянзүрх дүүргийн 26-р хороо 5080 өрх, 19713 хүн амтай. 36-р хороо 3413 өрх, 10810 хүн амтай дүүргийн томоохон хороод юм.
Дээрх хороодод "Ээлтэй гудамж" явган замын төсөл, Оргил худалдааны төвийн баруун талын 300м явган зам, үерийн ус зайлуулах шугам, 640 хүүхдийн суудалтай цэцэрлэг зэрэг томохоон ажлууд хийгдэж байна.
Энэ талаар БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх "Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хүүхдүүдийн зорчих хөдөлгөөн ихсэх учраас хороодын хэсгийн ахлагчаасаа эхлээд Засаг дарга, анхан шатандаа аюулгүй зорчих орчин бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Мөн хийгдэж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудыг цаг хугацаанд өндөр чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавьж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахиж гүйцэтгэхэд онцгой анхаарал тавихыг үүрэг болгосон" гэв.