CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-08-25 • 1м унших

Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албанаас дэмжиж буй “Teach for Mongolia” буюу “Илгээлтийн багш” хөтөлбөрт хамрагдсан 16 залуу багш хөдөө орон нутагт ажиллахаар боллоо. “Илгээлтийн багш” нийгэмд үйлчилдэг ТББ нь дэлхийн 61 улсад боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, тэгш бус байдлыг бууруулах зорилго бүхий “Teach for All” олон улсын байгууллагын нэг хэсэг болж энэ жилээс Монголд үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Тус хөтөлбөрт хамрагдахаар 100 гаруй залуус өргөдөл ирүүлснээс 16 оролцогч шалгарч, эрчимжүүлсэн сургалтад хамрагдан Баянхонгор, Дорнод, Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг аймгийн ерөнхий боловсролын сургуульд багшлахаар болоод байна.

Монголын Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй зургаан сэргэлтийн нэг нь Хот, хөдөөгийн сэргэлт. Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг бий болгох, Улаанбаатар хотын түгжрэлийг багасгах зорилтын хүрээнд яам, тамгын газрууд салбар бүрийн мэргэжилтнийг хөдөө орон нутагт ажиллах боломжийг олгоход онцгойлон анхаарч буй бөгөөд тус хөтөлбөр нь энэ бодлогын нэг хэсэг юм.

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хот хөдөөг тэнцвэртэй хөгжүүлэх, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд яам, тамгын газрууд салбар бүрийн мэргэжилтнийг хөдөө орон нутагт илгээх бодлогод онцгойлон анхаарч байгаа. Хот, хөдөөгийн тэнцвэрийг хангахад  орон нутаг, хотын алслагдсан дүүрэг, хороодын эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нь хамгийн чухал. Тиймээс Ерөнхий сайдын Ажлын албанаас “Teach for Mongolia” хөтөлбөрийг дэмжин хамтран ажиллаж байна.  Эхний ээлжийн 16 багш хөдөө орон нутагт багшлахаар зорьж байна. Хөтөлбөр эхлэх үед 100 гаруй багш бүртгүүлсэн. Эндээс бодлогын түвшинд дэмжлэг үзүүлбэл залуучууд орон нутагт ажиллах сонирхолтой байгаа нь харагдаж байна. 

Энэ хичээлийн жилд орон нутагт 1000 гаруй багш дутагдалтай байна.

Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын Ерөнхий газар, МУБИС-тай хамтран  хөрвөх чадвартай багш бэлтгэх загвар хөтөлбөр боловсруулсан. Ирэх жилээс илүү олон багш бэлтгэнэ” гэв.

“Илгээлтийн багш” нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллага нь нийслэлийн алслагдсан дүүрэг, хороод, хөдөө, орон нутагт нэн шаардлагатай байгаа багшлах боловсон хүчнийг бэлдэх замаар боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд боловсролын салбарт өөрчлөлтийн салхи авчрах салбар салбарын манлайлагч залуусыг багш мэргэжлээс үл хамаарч сонгон шалгаруулж хоёр жилийн хугацаанд ерөнхий боловсролын сургуульд багшлах боломжоор хангах юм.

 2022-2023 оны хичээлийн жилд Боловсрол, Шинжлэх ухааны яам, Боловсролын Ерөнхий газартай хамтран орон нутагт дутагдалтай байгаа багшийн орон тоонд тулгуурлан залуусыг багшийн ажлын байраар хангаж байна.

Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь орон нутаг, нийслэлийн алслагдсан дүүргийн сургуулийн сурагчдын боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах нөгөө талаар боловсролын салбар дахь манлайлагч залуусыг бэлтгэх зорилготой юм.
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
19 цагийн өмнө • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
21 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
22 цагийн өмнө • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
22 цагийн өмнө • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
23 цагийн өмнө • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
23 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Алькатрасыг ахин шорон болгоно
23 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
23 цагийн өмнө • 1м унших
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2026-04-05 • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
2026-04-05 • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх