Ц.Элбэгдорж: Үндсэн хуулиар тоглох бол улсаараа тоглохтой утга нэг
2022.08.24 •
1м унших
ҮХЦ-ийн тогтоолтой холбоотойгоор УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг яг одоо чуулганаар хэлэлцэж байна.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, "Үндсэн хуулиар тоглогчдод хандаж хэлье. Энэ үйлдлээ нэн даруй зогсоо. Хэтэрлээ. Үндсэн хуулиар тоглох бол улсаараа тоглохтой утга нэг. Бирагийн Чимид гуай "Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс" гэж хэлснийг нэмж сануулъя. Сануулга авахгүй бол сайн үйлс ч буурдаг" гэжээ.