УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаж бүлгийн даргаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг сонгосон талаар мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2022.08.24/ Ардчилсан намын удирдлагууд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Хүний, өөрийн гэлтгүй хэн дарга, сайд болох уу гэдэг зүйлээ одоо болих хэрэгтэй.
Би Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хажууд байгаа хуульчдаа анхаараач ээ гэж хэлмээр байна. И.Мөнхжаргал нь итгэмжлэлгүй төлөөлнө гэдэг зүйл ч ярьж байх шиг.
Т.Доржханд болон бусад хүмүүст хандаж хэлье. Төрийг түшнэ гэдэг төрийг бусниулах, хүчгүй болгохыг хэлдэг юм биш.
Улс орны томоохон асуудлуудад сөрөг хүчин дуугарах ёстой. Жишээлбэл, Ж.Батсуурь гишүүн эрх баригчдын гар, хөл хэдийнэ болсон. О.Цогтгэрэл бол Ц.Нямдоржийн гар, хөл болсон.
Өчигдөр маш аймшигтай хоёр мэдээ ирсэн. Энэ өвөл гэрэл цахилгаан, дулаангүй болох магадлалтай байгааг салбарын сайд нь мэдээлээд байна. Ард түмнээ доромжлохоо боль. Тарвасны араас хөөцөлдөж, Японы комиссын бараанд оочирлодог учраас ард түмнээ басамжлаад байх шиг байна. Тэр бол ард түмний нэг л хэсэг" гэв.