Х.Бээжин: Гурилнаас үхтлээ айдаг "чяцганууд" дэлхий ярихаа боль
2022.05.14 •
1м унших
Нийслэлийн Ардчилсан намын гишүүдийн зохион байгуулсан "Монголоо Беларусь болгохгүй" цуглааны үеэр МУГЖ Д.Сосорбарам руу “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин нарын хүмүүс гурил цацсан хэрэг гарсан. Тус хэргийг одоогоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм.
Харин уг хэргийн талаар Х.Бээжин "Цагдаад шалгуулж байна. Алтан тарианы гурил гэдгийг нь тогтоочих байх. Тэр гурилыг эхнэр бэлдэж өгсөн" хэмээн бичжээ.
Мөн тэрбээр "Гурилнаас үхтлээ айдаг "чяцага"-нууд дэлхийн юм ярихаа больмоор доо" гэжээ.