Мэргэжлийн хяналтын байцаагчийн нэр барин мөнгө нэхсэн хэрэг гарчээ
2022.05.14 •
1м унших
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчийн нэрийг ашиглан тодорхой нэр бүхий Аж ахуй нэгж байгууллагаас мөнгө нэхсэн хууль бус үйлдэл гарчээ.
Тэгвэл уг асуудлыг шалгуулах хүсэлтийг НМХГ-аас Нийслэлийн Цагдаагийн удирдах газарт гаргасан байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус удирдамжтай шалгалт хийдэг ба зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр очихдоо тухайн аж ахуй нэгж байгууллагадаа урьдчилан мэдэгддэг ажээ.
Тиймээс иргэд, аж ахуй нэгж байгууллагууд Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгтэй хамааралтай асуудлаар 7012-8012 тоот утсанд хандан гомдол, мэдээллийг өгч болох юм байна.