Ирэх даваа гаригт эсхүл ирэх зургаадугаар сарын 14-нд бүх нийтээрээ амарна хэмээн иргэд талцаад байна. Учир нь Бурхан багшийн их дүйчин өдөр энэ жил хоёр удаа тохиож байгаа гэх.
Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа "Цагаан сараар 3 өдөр амардаг атал шинийн 3 хоёр удаа тохиож, нэг сандаргасан. Мэдээж 3 хоног л амарсан. Одоо харин хуулиар Бурхан багшийн их дүйчин өдөр нь зуны тэргүүн сарын шинийн 15-нд амрах учиртай. Гэтэл энэ өдөр нь аргын тооллын тавдугаар сарын 16 болон зургаадугаар сарын 14-нд хоёр удаа тохиож байгаа юм. Гандантэгчэнлин хийдээс тодруулсан, 2022 оны тав, зургаадугаар сард хоёуланд нь зуны тэргүүн сар тохиож байгаа бөгөөд зурхайн ухаанаараа Бурхан багшийн дүйчин өдөр нь зургаадугаар сарын 14-нд болно гэж мэдэгдсэн учраас бид ч энэ нэг л өдөр БҮХ НИЙТЭЭР АМАРНА шүү" гэжээ.
Сайд бүсгүй ямартаа ч зурхайчаас тодруулсан байна. Зурхайчаас тодруулж чадаагүй хүмүүст хандаж хэлэхэд, зургаадугаар сарын 14-нд бүх нийтээрээ амрах нь байна шүү.