Энэ сарын 19-ний өдөр "ТЭЦ-4" ТӨХК-ийн засварчин Б нь зуурдаар таалал төгсчээ. Тодруулбал, Эрчим хүчний баяр тэмдэглээд буцаж явахад автобусны цонхоор унаж нас барсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Харин ажилтан нь нас барсан хэргийг "ТЭЦ-4" ТӨХК-ийн удирдлагууд нуун дарагдуулж байгааг эх сурвалж ярьж байна. Дулааны цахилгаан станцад ажиллаж байгаад амиа алдсан ажилтаны талаар мэдээллийг үе үеийн удирдлагууд хав дарж нуудгаас тус салбарт ажиллаж байгаа залуусын аюулгүй байдлын асуудал орхигдсоор ирсэн. Бид энэ асуудлыг өмнө нь хөндөж байсныг энд дарж уншина уу.
Угтаа бол асуудлыг нуун дарагдуулах бус хүн ёсоор хандаж, дахин амиа алдах хэрэг гарахгүй байхад анхааран ажиллах нь юу юунаас чухал баймаар.
Гэвч нууж өнгөрсөөр байгаа нь хариуцлагын тогтолцоо, гарах эрсдлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сул байлгасаар байгаа юм.