АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны тавдугаар сарын 9-ны өдөр БГД-ийн Худалдан авах ажиллагааны албаны дарга С.Цээсүрэн мөн тус дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудыг саатуулан, шалгаж буй талаар бид өмнө мэдээлсэн.
Хамаарал бүхий этгээдээрээ компани худалдан авахуулж, түүгээрээ БГД-т зарласан тендерээ "хамдаг" байжээ.
Тэгвэл тус этгээдүүд нь өөрийн хамаарал бүхий этгээдээрээ компани худалдан авахуулж, түүгээрээ БГД-т зарлагдаж буй тендерт оролцож шалгарч, өөртөө болон бусдад давуу байдал олгож байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, өөрийн зарласан сонгон шалгаруулалтдаа, өөрөө оролцож, өрсөлдөгчгүйгээр ялж, тендерээ "хамдаг" байж.
С.Цээсүрэнгийн хувьд НДЕГ-ын дарга Д.Зоригтын удирдлагад ажиллаж байгаад энэ албан тушаалд томилогдсон гэдэг.
Үргэлжлэл бий...