Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, зөвшөөрөл, гэрээний биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Энэ хүрээнд Төв аймгийн Заамар сумын “Мандалын хоолой, Басангийн хоолой” гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Эйч эс Эйч эс” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ.
Ингэхэд тус компани нь ус ашиглах гэрээ зөвшөөрөлгүй технологид ашиглаж байсан нь илэрч, улмаар 2022.08.17-ны өдрийн 11 цаг 00 минутад үйл ажиллагааг нь зогсоожээ.
“Эйч эс Эйч эс” ХХК-ийн Төв аймгийн Заамар суманд алтны уурхайн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээний ажил гүйцэтгэхээр Засгийн газрын 2021 оны 201 дугаар тоот тогтоолоор үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө батлуулж байжээ.