УИХ-ын гишүүн С.Одонтуа нарын зарим гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүллээ. Ингэхдээ “2021 оны арваннэгдүгээр сарын 12-нд Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингээд Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан. Яамдын төсөв 50 гаруй тэрбум төгрөгөөр батлагдсан ч өнөөдрийг хүртэл хагас жилийн хугацаанд сайдгүй байгаа.Бидний таамаглаж байгаагаар яамдын сайдаар заавал нэг УИХ-ын гишүүн нь томилогдох гээд тохиролцон, хүлээж байгаа гэж харж байна” гэдгийг тодотгоод "МАН давхар дээлтэй сайд нарын тоогоо нэмээд сайдуудаа томилох гээд байна уу эсвэл сайдаар ажиллах чадвартай хүн байхгүй юу гэдгийг гайхаж байна” гэсэн юм. Улмаар хоёр яамны сайдыг томил гэдэг шаардлага хүргүүлж байгаагаа С.Одонтуяа гишүүн онцлов.