ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэл нарыг их хэмжээний мөнгө завшсан асуудлаар шалгаж эхэллээ
2022.05.13 •
1м унших
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл нарын албан тушаалтнуудыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгаж эхэлжээ.
Тэднийг их хэмжээний мөнгийг хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхээ дансаар гарган авч, завшсан гэх асуудлаар шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, ХХҮЕГ-аас "Өрхийн амьжиргааны түвшний үнэлгээг улсын хэмжээнд дахин хийнэ" гэх нэрийдлээр 400 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй асуудлаар шалгаж буй аж.
Одоогоор хэрэгт холбогдолтой баримтуудыг хураан авч Л.Дашдэмбэрэлээс мэдүүлэг, тайлбар авч байгаа юм байна.