"МЭК" судалгааны байгууллагаас сар бүр гаргадаг улс төрийн барометрийн судалгаа нийтлэгджээ. Энэ сарын судалгаанд улс төрчдийн үйл ажиллагаанд иргэд үнэлэлт өгч, мөн таалагддаг, таалагддаггүй улс төрчөө нэрлэсэн байна.
Ингэхэд хотын дарга Д.Сумъяабазар үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчөөр тодорчээ.
Тэрбээр өмнөх саруудад иргэдэд "огт таалагддаггүй" улс төрчөөр ямагт нэрлэгдсээр ирсэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг ч ардаа орхижээ.
Судалгаанд оролцсон иргэдийн ихэнх нь түүнийг "үр дүнтэй шийдвэр гаргаж чадахгүй байна" гэж дүгнэжээ.
Харин үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүлжээ. Гэхдээ түүний рейтинг өмнөх саруудаас унаж явааг доорх графикаас харж болно.
Энэ нь иргэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ажлаа хийж чадахгүй байна гэж үнэлж буйтай холбоотой ажээ. Судалгаанд оролцогсдын 30 хувь буюу дийлэнх нь ингэж дүгнэсэн байна.
Uu