Т.Сэдэд
Т.Сэдэд - Сэтгүүлч
2022-05-12 • 1м унших

Ус сувгийн Удирдах газрын дарга Ц.Төрхүү гэж “уснаас хуурай гардаг”нэг хүн бий. Өнгөрсөн жил  “Иргэдийн төлсөн ус, цахилгааны мөнгөнөөс цувчуулсан” гэх асуудалд нэр холбогдож байсан ч хамааралгүй гээд өнгөрчихсөн. Дүүргийн мэргэжилтнээс дэвшсээр УСУГ-ын дарга, цаашлаад НИТХ-ын төлөөлөгчөөр гурвантаа сонгогдсон түүнийг Ц.Сандуйгийн ойрын хүн гэдэг. Тэрбээр Ц.Сандуйг Нийслэлийн газрын албаны дарга байхад орлогчоор нь ажиллаж байсан юм. 

Харин өнөөдөр УСУГ-ын дарга Ц.Төрхүү хоёр давхар “шавар” барилгаа шилэн харшаар сольж, дэргэдээ хүртэл “Дусалхүү” гээд цэцэрлэг барьж, байгууллагынхаа төсвийн “бяр”-ыг шалгаж байна.

Тэгвэл check.mn сайт төсвийн хэмнэлт хэрхэн хэрэгжиж буйг тандахаар “Шилэн төсөв” буландаа УСУГ-ын төсвийн зарцуулалттай холбоотой зарим анхаарал татсан мэдээллийг онцолж байна. 

“СОД МОНГОЛ”-ЫН СПОНСОР

Улаанбаатар хотын “Ус сувгийн Удирдах газар”  ОНӨААҮГ 2022 он гарснаас хойш буюу дөрөвхөн сарын дотор УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын тодотголтой  “Сод монгол групп” ХХК руу  1 тэрбум орчим төгрөгийг зөвхөн шатахууны төлбөрт шилжүүлжээ. Сарын эхэнд болон сүүлээр шатахууны үнэ зарлага гарсан байгааг доорх шилэн дансанд байршуулсан мэдээллээс нь харж болно.

Энэ оны нэгдүгээр сард нэг өдрийн дотор гэхэд л 150 гаруй сая төгрөгийг шатахууны үнэ нэрийдлээр “Сод Монгол групп” ХХК-руу шилжүүлсэн байгаа юм. Мөн хоёрдугаар сарын 28-ны өдөр 114 сая, 43 сая төгрөгийн хоёр удаагийн зарлагыг гүйлгээг тус компани руу шилжүүлсэн байна. Энэ мэтчилэн сар бүр хоёр удаагийн гүйлгээг нэг өдөрт гаргажээ.

200 ГАРУЙ САЯ ТӨГРӨГӨӨР НЭГ ӨДРИЙН ДОТОР ХОЁР МАШИН ХУДАЛДАН АВЧЭЭ

Мөн хэмнэлтийн горимд шилжсэн энэ үед нэг өдрийн дотор хоёр ч машин худалдаж авсан нь эрхгүй анхаарал татав.  “Старекс” маркийн автомашин 132 сая төгрөгөөр “Эм И Си Ти Эс” ХХК-иас хэдхэн хоногийн өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд худалдан авчээ.   

Яг энэ өдрөө “УАЗ Фермер” маркийн автомашин 74.955.000 сая төгрөгөөр худалдан авчээ.  Тэр ч бүү хэл 21 сая төгрөгийн саван, 37 сая төгрөгийн угаалгын нунтаг, 17 сая төгрөгийн цэвэрлэгээний материал худалдан авсан байгаа юм. Эдийн засгийн хямралтай энэ үед дээр, дооргүй бүсээ чангалж, хэмнэлтийн горимд шилжчихээд байхад зах зээлийн үнээс даруй өндөр үнээр худалдан авалтууд хийсэн нь анхаарал татаж байна. 

Тэрчлэн он гарснаас хойш усны хэрэглээний төлбөр нэмэгдэж, задгайгаар төлдөг өрхүүд нэг хүний 71 мянган төгрөг, тоолууртай өрхүүд дунджаар 60-150 мянган төгрөг төлж буй. Өөрөөр хэлбэл, иргэдэд нэмэгдсэн төлбөрүүд дарамт учруулж, түүнийгээ төлөх гэж мачийж байхад УСУГ-ынхан саван, нойлын цаасаа сая саяар үнэлж аваад, өдөрт л 100 гаруй сая төгрөгийн гүйлгээ хийж байгаа нь хэр зүйд нийцэх вэ?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 5 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 1 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (2)
  • Зочин • 3 жил - 202.21.123.56 Хариулах
    Наад байгууллага чинь өдөр бүр нэг бүр нь 5-8 тонны 50 усны машинаар гэр хорооллын 300 гаруй худагт ус түгээдэг юм ш дээ. Нэг худагт өдөрт 1-3 удаа очно. Энэ зэргийн шатахууны зардал бараг гарна даа.
  • Зочин • 3 жил - 202.21.123.56 Хариулах
    Нэг өдөр тонн түлш экскавоторын жолоочийн нэр цохож жолоочоо бэлэн мөнгө болгож ир гээд олон тонн дизель түлшний мөнгө хулгай хийж байгаа усуг ын автобаазын дарга байна Ийм байхад штм үнэ олон тэрбумийг содмонгол руу шилжүүлэх нь аргагүй шүү дээ
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Гадаад мэдээ
Алькатрасыг ахин шорон болгоно
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
2026-04-06 • 1м унших
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2026-04-05 • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
2026-04-05 • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
1 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх