Ойрын хэд хоног ихэнх нутгаар салхи шуургатай, агаарын температур эрс ширүүслээ. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр 13-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарах аж. Өдөртөө 14-24 хэм дулаан, шөнөдөө -1-4 хэм байна.
Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 19-24 градус дулаан байна.
Харин авдугаар сарын 14-нд Хангайн уулс болон Халх голын сав газраар, 16-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.