Хойд Солонгост Ковид-19-ийн анхны тохиолдол илэрчээ
2022.05.12 •
1м унших
Тодруулбал, Төрийн мэдлийн KCNA агентлаг нийслэл Пёняан хотод Омикрон хувилбар илэрсэн талаар мэдээлж, нөхцөл байдлыг "үндэсний хэмжээний онц байдал" хэмээжээ. Одоогоор тус улсад хэчнээн тохиолдол бүртгэгдсэн нь тодорхойгүй байна.
Харин CNN "Ковид-19-ийн дэгдэлт Хойд Солонгост хүнд тусаж болзошгүй" гэж мэдээлжээ. Учир нь тус улсын эрүүл мэндийн дэд бүтэц сул учраас гоц халдварт өвчний тохиолдол олноор илэрвэл өвчтөнүүдийг эмчлэх боломжгүй нөхцөл байдалд хүрнэ гэж үзэж байгаа аж. Хойд Солонгост өмнө нь коронавирусний тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэвч шинжээчид тус улсад шинжилгээ хийх боломжгүй байсны улмаас халдвар илрээгүй байх гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа юм.
Эх сурвалж: CNN