Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Туул голын сав газрын захиргаа, Богдхан уулын хамгаалалтын захиргааны удирдлагууд БЗД-ийн 11-р хороо буюу Асем орчмоос Их тэнгэрийн ам хүртэлх талбайд өнөөдөр хяналт, шалгалтаар ажилласан байна.
Ингэхэд, дээрх талбайд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дууссан, зөвшөөрөлгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ. Тиймээс цаашид зөрчлийг арилгуулж, хуулийн дагуу хариуцлага тооцох, шаардлагатай тохиолдолд газрын гэрчилгээг цуцлах хүртэл арга хэмжээ авч, хууль биелүүлж, хуулийн хүрээнд ажиллахыг дээрх зөрчилтэй аж ахуй нэгжийн төлөөлөлд болон холбогдох албаныханд сануулав.
Мөн цаашид Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүсэд усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд дахин шинээр газар олгохгүй гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд холбогдох албаныханд хатуу анхааруулжээ