АМГТГ-ын ажилтнууд хүчингүй болсон лицензүүдийг сэргээсэн хэрэгт холбогджээ
2022.05.12 •
1м унших
Ашигт малтмал газрын тосны газрын алба хаагчид АТГ-т шалгагдаж байна. Тодруулбал, өнгөрсөн оны сүүлээр АМГТГ-аас хэд хэдэн тусгай зөвшөөрөл, лицензүүдийг хүчингүй болгожээ. Гэтэл тус газрын холбогдох албаны мэргэжилтнүүд хууль бусаар энэхүү хүчингүй болгосон лицензүүдийн эрхийг сэргээсэн гэх мэдээлэл бидэнд ирээд байна. Энэ асуудалд холбогдуулан хэд хэдэн ажилтан, албан хаагчдыг АТГ-аас шалгаж эхэлжээ.
Хэргийн талаар АТГ-аас тодруулахад тодорхой мэдээллийг өгсөнгүй. Харин тэдгээр ажилчдыг ажлаас нь түдгэлзүүлээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.