Ардчилсан намаас өнөөдөр /2022.0.8.11/ ээлжит 4:11 мэдээллээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “ Монгол Улс зургаадугаар сараас эхлэн дэлхийн анхаарлын төвд байлаа. Томоохон айлчлалууд ар араасаа болж, хамгийн сүүлд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш айлчлал хийлээ. А.Гуттерешийн хэлсэнчлэн "Миний бие дэлхий дахинд хаа сайгүй түгшүүрийн дохио өгсөн ийм нөхцөл байдалд Монгол Улсад айлчиллаа. Монгол Улс маань энх тайвны бэлгэ тэмдэг улс орон" гэдгийг онцолсон.
Ардчилсан намаас удаа дараа байр сууриа илэрхийлж, мэдэгдэл хийхдээ "Монгол бол НҮБ-ын гишүүн орны хувьд хоёр том хөрштэйгөө стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээгээр найрсаг харилцаатай улс. Гэхдээ гуравдагч хөршийн бодлогыг байнга баримтлах ёстой. Ялангуяа санхүү эдийн засгийн хоригт орж болохгүй" гэдгийг дурдаж байсны үр дүн гарч байна” гэв.